2009/11/24

Хайрын шүлэг

эсэгхэн зуурын зүүд байсан ч би чамайг л зүүдлэдэг
Хэдхэн хормын бодолд автсан ч би чамайг л боддог
Хувь тавилангаа төсөөлөхдөө ганцхан чамаар л төсөөлдөг
Хувиршгүй хайраа нээхдээ хонгор чамдаа л зориулдаг
***************************
Би чамайг үнсэхийг хүсдэг, уруул минь мэднэ
Би чамайг тэврэхийг хүсдэг, гар минь мэднэ
Би чамайг хүсдэг харахыг, нүд минь мэднэ
Би чамайг хайрлахыг хүсдэг, зүрх минь мэднэ
***************************
Ариун үнэнч дурлалыг хайрын бурхан ивээж
Аз жаргалыг надад чамтай хамт бэлэглэвэл
Цэцэг бүхний тоогоор сайн үйл бүтээж
Чиний л төлө би бүхнээ зориулах болно
***************************
Чамайг бодоогүй өдөр надад үгүй
Чамайг зүүдлээгүй шөнө надад үгүй
Чамайг хайрлаагүй хором надад үгүй
Чи минь байхгүй бол амьдрал минь бас үгүй
****************************
Дулаахан гараараа чамайгаа энхрийлэе болох уу?
Дур булаам уруулыг чинь үнсэе зөвшөөрөх үү?
Хайрын үгийг чамдаа л шивнэе сонсох уу?
Хариуд нь намайгаа л хайрла амлах уу?
****************************
Дураараа чамдаа эрхлэх гэж би чамдаа дурласан
Дуртай үедээ үнсэх гэж би чамдаа дурласан
Хааяа санаад уйлах гэж би чамайгаа хайрласан
Хамтдаа алхаад инээх гэж би чамайгаа хайрласан
****************************
Зөнгөөрөө хийсээд уруулд чинь хүрэхсэн
Зөөлөн үнсээд салхи мэт хийсэхсэн
Зуурдхан төдий ч дэргэд чинь байхсан
Зөндөө удаан чамайг л хайрлахсан
*****************************
Нисээд очих газар чи байгаа
Нийлээд зугаалах газар догдлол байгаа
Нэгнийхээ мэдрэх зүрхэнд хайр байгаа
Нээсэн сэтгэлд харин итгэл байгаа
*****************************
Бидний хайр үлгэр мэт сайхан гэдэгт итгэе
Бидний хайр хорвоо ертөнцөөс агуу гэдэгт итгэе
Бусдыг биш чамайг л хайрласанд итгээрэй
Бусдынх биш чинийх л гэдэгт итгээрэй
****************************
Бусдаас нуусан харцны чинь учир нь би байя
Буцалсан их хайрын чинь эзэн нь би байя
Булгилах зүрхний чинь догдлол нь би байя
Буурал хорвоог туулах түшиг чинь би байя
****************************
Жаргаж буй нар шиг бус мандаж буй нар шиг
Зол жаргалын төгсгөл шиг бус эхлэл шиг
Зөөлөн бүхэнд уярах бус хэцүүг хамт туулах
Зүрх сэтгэлийн гүн дэхь хайр итгэлээ чамд л зориулая
****************************
Энэ хорвоод ирсэн утга учир минь магад чи л байх
Эргэх дэлхийд мэндэлсэн утга учир минь зөвхөн чи л байх
Эндэх алдах орчлонгийн түшиг тулгуур минь ганцхан чи л байх
Ээлтэй хорвоогийн аз жаргал хайртай чи минь л байх
******************************
Болор тунгалаг чиний зөөлөн харцанд
Борхон зүрх минь уяран халина
Харцанд чинь бүдэрсэн миний сэтгэл
Хайрыг хүснэ ганцхан чамаас

No comments:

Post a Comment

Хэрэгцээт сайтууд

Кадастрын зураг


View Одсүрэн in a larger map