2009/11/24

Алганы шугмаар шинэжихүй



1. Амьдралын   шугам   (а/ш)  
Эрхий   хурууны   угаар дугуйран ороосон нуман    шугамыг  амьдралын    шугам гэнэ
А/ш нь эрхий хурууны угаар алсуур дугуйран тод үргэлжилсэн байвал тэр нь урт наслахын шинж. Хэрэв уг шугам нь богино бөгөөд тасархайлсан байвал тэр нь насанд барцад тохиолдохын шинж болно.

А/ш-аас алганы нөгөө талруу олон гинжин шугамууд салбарлан гарсан байвал тэр нь алс хол аялан явахын тэмдэг болно.
Зүүн гарын а/ш тасархай, баруун гарынх нь үргэлж байвал үхэл зовлон, хүнд өвчнөөс ангижран гарч чадна.
А/ш-ны дотор талаар эрхий хурууны угийг тойрсон давхар шугам (Ангарагийн шугам) байвал тэр нь амьдрах арга ухаан ихтэйн шинж.
Хэрэв Ангарагийн шугамаас өөр салаа шугам салаалан гарч а/ш-ыг огтлон гарсан байвал уг огтлон гарсан тэр цаг хугацаанд хайхрамж болгоомжгүйн харгайгаар амь нас эндэж магадгүй тул болгоомжилж яв.
Хэрэв а/ш жижиг жижиг тасархайдсан байвал тэр нь эрүүл бусын тэмдэг.
Хэрэв а/ш-ны тасархай зураасууд нь цаашдаа тод шугам болон үргэлжилвэл тэр цагаас эхлэн эрүүл мэнд нь сайжирна.
Хэрэв тасархай шугамууд нь эхнээсээ аваад эцсээ хүртэл тасархайдсан хэвээрээ байвал өвчин зовлон олон тохиолдоно.
А/ш нь алганы дунд хэсгээс толгойн шугамтай нийлж нэгэн шугам болж цааш үргэлжилсэн байвал их ууртай, давчуу, цухал, уян зөөлөн эмзэг сэтгэлтэйн шинж,
А/ш нь маш бүдэг байвал эрүүл мэндээр сайнгүй, их аймхай, болгоомжтой, биеэ их чагнадаг хүний шинж.
А/ш нь эрхий хурууны угт их ойрхон байвал хүч чадал муутай, тачаал багатай, ихэнхдээ хүүхэдгүй буюу цөөхөн хүүхэдтэй байдаг.
Гарын алган дээрх олон шугамын огтлолцол дундаас таг дөрвөлжин шугам үүссэн байвал тэр нь учирсан аюул зовлонгоос аврагдахын шинж.

2. Толгойн шугам (т/ш).

Гарын алганы гол дундуур нэг талаас нь нөгөө тийш үргэлжилсэн шулуун шугамыг толгойн шугам гэнэ.
Т/ш нь гарын алгыг шулуун зураасаар хөндлөн огтлон гарсан байвал тэр нь арилжаа наймаа, ажил үйлсдээ амжилт гаргана.
Т/ш нь бугуй руу, эсвэл алганы уг руу тахирлан муруйсан байвал бодож сэтгэх, зохион бүтээх, шинийг нээн олох болон урлагийн тал дээр авьяастай гэдгийн шинж
Т/ш гарын алганы уг руу чиглээд үзүүр нь алганы гадна тал руу тахирлан муруйсан байвал аливаа юмыг хэтрүүлэн үнэлдэг, дэндүү эмзэг, хэт бүрэг, заримдаа амиа хорлож ч магадгүй,
Т/ш нь гарын алгыг хөндлөн огтлон чигчий хурууны харалдаа хүрсэн байвал ууртай догшин, хэт мулгуу, зоримог, гөжүүд, дураараа зантай,
Т/ш нь амьдралын шугамтай нийлээгүй, харин зэрэгцсэн байдалтай байвал эрдүү мэдэмхий, хурдан шалмаг, онгироо бардам зантай. Зураг
Т/ш нь амьдралын шугамтай их газраар нийлсэн байвал бардам ихэмсэг, их хашир, эмзэг болгоомжтой шинж.
Т/ш нь гарын алганы нэг захаас нөгөө зах хүртэл шулуун үргэлжилсэн байвал ер бусын их ухаантай, хийсэн ажил, санасан хэргийнхээ эцэст нь хүрч чадна.
Т/ш нь зүрхний шугамтай зэрэгцээ маягтайтаар алганы нэг захаас нөгөө зах хүртэл шулуун үргэлжилсэн байвал эрхэлсэн ажил, хайр дурлал хоёроо тэгш хослуулж чадна.Тийм хүн хүнд үнэн зүрхнээ сээ дурлаж чаддаг, үзэн явдал мөн үнэн голоосоо үзэн яддаг. Дурласан хүнээ хэдэн жилээр ч хүлээж чаддаг, хүнд  муу  санавал   мөн   удаан  хугацаагаар  зууж чаддаг.
Ийм шинж нь 10 000 хүнд нэг л тохиолдоно.
Т/ш нь зүрхний шугам, амьдралын шугамтай нэгэн цэгт огтлолцон нийлсэн байвал аюул осолд орж болох тул ийм шинжтэй хүмүүс аюул ослоос болгоомжилж яв.
Т/ш нь шулуун үргэлжилж байгаад үзүүр нь чигчий хурууны тийш тахирлан эргэсэн байвал арилжаа наймаанд ашиг олз ихтэй, шунахай харамчийн шинж.
Т/ш нь урт нарийхан, бага зэрэг ташуу, дунд хуруу, ядам хуруу хоёр нь бараг тэгш байвал осолтой юманд оролцох дуртай, дамын наймаа хийх, мөрийтэй тоглоом тоглох дуртай.
Т/ш нь амьдралын шугамтай нийлээд үзүүр нъ салаалсан байвал уран зохнолд сонирхолтой, дүрслэн бодох авьяастай.
Т/ш нь дунд хурууны харалдаа хүрээд гэнэт зогссон байвал залуу насандаа тархины өвчнөөр шанална.
Т/ш нь нарийхан тасархайдсан байвал шийд муутай, бөөрөнхий, тархи толгой нь байнга өвдөж байна.
Т/ш нь дундаа нэг тасархайтай байвал нэгэн цагт аюул осолд орж хүнд гэмтэнэ. Тийм гэмтэл нь ихэнхдээ амь насанд аюултай байдаг,
Т/ш нь урт нарийхан байвал хов живэнд дуртай, нууцыг хадгалж чаддаггүй итгэл иайдвар муутай.
Т/ш-аас олон жижиг нарийн зураас салбарлан зүрхний шугам руу чиглэсэн байвал гоо сайхан, дур булаам байдлаараа хүнийг их татдаг. Энэ нь их төлөв эмэгтэй хүнд тохиолдоно.
3. Зүрхний шугам (з/ш).

Хурууны угтаа зэрэгцээ тогтсон шугамыг зүрхний шугам гэнэ. 3/ш нь их төлөв дурлал, хүсэл бодолтой холбоотой байдаг.
Зүрхний шугам нь толгойн шугамаасаа илүү тод гүнзгий байвал хайр дурлал нь бусад хүсэл бодлоосоо илүү байдаг.
3/ш долоовор хурууныхаа угаас эхэлсэн байвал өөрийн хайр хүслээ бусдын санаа бодлыг үл харгалзан тулгадаг зантайн шинж, Зураг
Зүрхний щугам нь дунд хурууны угаас эхэлж алганы захад хүрсэн зурвастай хүн бусдын үгэнд оромтгой сэтгэлийн хөдөлгөөн ихтэй бөгөөд дуу дуулах авьяастай.

3/ш-аас олон жижиг богино шугам салбарлан гарсан бөгөөд Цолмонгийн талбай нь том гүдгэр байвал сэтгэлийн хөдөлгөөн нхтэй, тачаангуйн шинж.
3/ш нь толгойи шугамаасаа бүдэг байвал хайр дурлалаа сэтгэлээрээ захирч чаддагийн шинж. Тийм хүмүүс нь ихэнхдээ ганцаардмал шинжтэй байдаг. Тэд гэрлэсэн ч гэсэн эхнэр, нөхрөө зөвхөн хамт амьдрагчаа болгодог.
3/ш нь давхар зэрэгцсэн байвал хүсэл тачаал ихтэйн шинж.
3/ш нь хурууны угаас эхлэн жижиг жижиг тасархайдсан байвал тэр нь эсрэг хүйсийн хүнд дургүйн шинж.
3/ш нь тод улаан өнгөтэй байаал хүсэл тачаал ихтэйн шинж.
3/ш нь долоовор хурууны угт салаалсан байвал үнэнч сэтгэлтэй, хайр дурлалдаа хангалуун байна,
Хэрэв дунд хурууны уг орчимд нэг салаалаад долоовор хуруу, дунд хуруу хоёрын хооронд олон салаалсан
байвал хайр дурлалаараа аз жаргал олж авахын шинж,

3/ш нь нарийн бөгөөд нэг ч салаалаагүй байвал, үргүй, хүйтэн цэвдэг сэтгэлтэй.
4. Хувь заяаны шугам (Х/ш).

Алганы угаас дунд хурууны уг хүртэл үргэлжилсэн шугамыг хувь заяаны шугам гэнэ.

Хэрэв х/ш-ны үзүүр нь долоовор хурууны уг руу эргэсэн байдалтай, эсвэл уул шугамаас салбарлан гарсан. салбар шугам нь долоовор хурууны уг руу чиглэсэн байвал удирдах ажлын авьяастай, бусдын дунд нэр хүндтэй байхын шинж.
Хэрэв уул шугамаас салаалан гарсан шугамтай бол нэрд гарч алдаршихын шинж.
Хэрэв х/ш нь дундаа тасархай байвал тэрхүү тасархай таарсан насандаа гай зовлон учирна.
Х/з/ шугам нь амьдралын шугамтай нийлсэн байвал эрт гэрлэдэг, эх, эцэг төрөл төрөгсөддөө туслахын тулд өөрийнхөө амьдралыг ч хайхардаггүй.
Х/ш нь гарын алганы гол дундаас юм уу, эсвэл алганы гадна талаас эхэлсэн байвал тэр нь гадны элдэв нөлөөнд ордоггүй, их ухаалаг, бусдад туслах боловч өөрийгөө бүрэн зориулдаггүй.
Хувь заяаны шугам нь алганы нөгөө талаас эхэлж дунд хурууны угт хурсэн байвал бусдын нөлөөнд орохгүй, тахиж шүтэхгүй, худалдааны талаар  бусдад  нөлөөлнө. Хүнийг зан  харилцааных нь  дотоод   талаар үнэлдэг.
Х/ш нь битүү гогцоо үүсгэсэн байвал тэр хугацаандаа албан тушаал, эрх мэдэл  буурч гай зовлон учирна.
Хэрэв х/ш ын хоёр үзүүр нь гарын алганы дунд зэрэгцсэн шугамаар зөрөлдсөн байвал тэр хугацаанд ажил амьдралд нь их өөрчлөлт гарна.
Зөрөлдсөн шугам нь тод байвал сайн өөрчлөлт, бүдэг байвал муу өөрчлөлт гарна.

No comments:

Post a Comment

Хэрэгцээт сайтууд

Кадастрын зураг


View Одсүрэн in a larger map