2009/11/24

Төрийн хар хайрцагны бодлого


    Төрийн хар хайрцагны бодлого энэ тр нь хаана яваа юм бүү мэд.. Сүүлийн байтугай хэдэн жил Монгол улс залуу боловсон хүчин, залуусаа шороотой хутгаж, шавхайд живүүлээд дууслаа... Санаа тавьж байгаа юм ч алга, цаадуул нь ч санаа тавиулах гээд гүйгээд байгаа юм алга.
. Үсрээд л автобусны билетны зарга хийх юм. Монгол улсын залуу боловсон хүчнийг хөндлөнгийн статистик нүдээр харвал жил болгон төгссөн залуучуудын 60-70 хувь нь шууд л оюутан болж байна. Бодвол дандаа ширээний ард суусан дарга нараар хөгжих мастер төлөвлөгөө хийцэн юм шиг. Амьдрал дээр дээд боловсролтой дээрэмчин л гарч ирж байна. "Нийслэлийн цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байна: энэ онд нийт хэрэгт холбогдогсодын 40 хувь нь дээд боловсрол эзэмшсэн мөн.. хувь нь..." гэх мэтийн мэдээг та ер нь анзаарч байсан уу? Аргагүй шүү дээ. Жил болгон бөөнддөг төгсөгчидийн хэдхээн хувь нь баталгаатай найдвартай ажлын байртай золгодог. Үлдсэн нь ажилгүй, ажилтай хоёрын хооронд аз таарсан нэг нь гадаад руу ажиллах хүчин болж гарна.
    Ид ажлын чадамжтай, малаар бол үржих чадвар сайтай 20-30 насны залуучууд бөөн бөөнөөрөө гадагшаа гарах их хүсэл эрмэлзлийн дунд амьдарна. Засаг нь ч жилд 10000 эсвэл 15000 мянгаар нь гадагшаа гаргах ажлыг гардан гүйцэтгэж түүнийгээ сонгуулийн шоундаа намын нөхдүүд бүгд тойрогт тойрогтоо хийсэн ажил болгож хувааж бичих жишээний... /15000/76=197/
    Ийнхүү Монголын нэгэн үеийн залуус гадаадад хүний боол болж амьдрах замыг Засаг төр нь өөрөө бэлдэж өгөөд ар гэртээ нөхөргүй үлдсэн хэдэн бүсгүй улаан нялзрай үртэйгээ хамт сардаа ирдэг мөнгөн илгээмжийг үнэ нь дийлддэггүй нэг өрөө байрны төлбөрт идэж ч чадахгүй нөөцлөнө.
    Одоо болиочээ.. нарийн мэргэжлийн ажиллах хүчгүй болохоор захын хятад ирээд пиишин шигээ барилга барьчихна. Чанаргүй баахан боловсон хүчинг дахин боловсруулалтанд оруулах гэж байгууллагууд хугацаагаар, хөрөнгөөр шатна. Аргагүй нь эрхэнд амьдрал хөөсөн залуус гэр бүлээрээ, нэр төрөөрөө, цаг хугацагаараа гадаадад шатна. Ажилчин гаргаад хөгжихөөр бол хөгжихөөр боллоо, хятадуудыг оруулж ирээд барилга бариулснаараа бол манайх тасарцан баян ч улс юм шиг, нөхөргүй эхнэрүүд аавгүй, ээжгүй хүүхдүүд дунд сургуулиар дүүрэн, лааз өшиглөсөн дээд боловсролтонгуудаар гудамж дүүрэн байхад тэр Монголын хар хайрцагны бодлого хаана явнаа, Монгол хүний холоо харсан цэгц ухаан хаана байнаа...
    Баримт1: Саяхан Монголын Архтекторын эвлэлийн Ерөнхийлөгч зурагтаар ярьж байна.
     -Би ШУТИС-ийн Архитектурын ангиас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн архитекторч бэлдүүлж гаргах, тэднийг олон улсад хүлээн зөвшөөрдөг байх ажил хөөцөлдөөд бүтддэгүй ээ /яг үгээр нь санахгүй байна /
    -Яагаад энэ нь тус сургуулийн хувьд чухал л асуудлын нэг баймаар
    -Үгүй юм байна. Тус сургуулиас төгссөн архитеторчийг дэлхий  хүлээн зөвшөөрөхд 4 хөн  нөхцөл тавьсан. 1-нэг анги 25 аас ихгүй хүүхэдтэй байх
             2-Практик түлхүү орох
             3-Боловсон хүчинг сайжруулах
             4-/энийг санадгүй/
Тэгсэн алийг нь ч чадахгүй юм байх.. Тэгхлээр аргаа бараад танай сургуулиас бэлдсэн архитекторчийг МАЭвлэл тэгвэл хүлээн зөвшөөрхгүй шүү л гэлээ.. Өөр арга байсангүй..
    Баримт2:

Засгийн газар БНСУ-д ажиллах хүч илгээх талаар анхаарч, арга хэмжээ авч буй гэв

.....ноён Элчин сайд тавдугаар сарын 16-ны өдөр тус улсаас ирсэн парламентын гишүүдтэй хамт Ерөнхий сайдад бараалхахад Монголоос ажиллах хүч илгээх тухай хоёр улсын Засгийн газрын хооронд тохиролцсон асуудал удаашралтай байгаад санаа зовниж байгаагаа Ерөнхий сайд М.Энхболд илэрхийлсэн бөгөөд үүний хариуд ноён Элчин сайд энэ асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэх талаар Элчин сайдын яам онцгой анхаарч, 10.000 биш 15.000 хүн авахаар болсон.
    Баримт3:
    Зар: Дээд боловсролтой 23 настай эмэгтэй цэвэрхэн тохилог, хангамж сайтай газар хуулийн зөвлөхөөр дажгүй цалинтай ажил хайж байна.

No comments:

Post a Comment

Хэрэгцээт сайтууд

Кадастрын зураг


View Одсүрэн in a larger map